Үндсэн хэсэг рүү очих

Нэг зураг сонгоод эхэлж болно. Би алхам бүрийг тайлбарлана.

Танд юугаар туслах вэ?

Түгээмэл асуултын хариултыг эндээс уншаарай.

Хоолоо яаж бүртгэх вэ?

Хоолны зураг нэмэх хэсэгт нэг зураг сонгох эсвэл камераар авна. Хоолыг таних товчийг дараад санал болгосон нэрийг шалгана. Нэр, хэмжээ, нэгж, хооллох үеэ оруулаад хадгална.

Зураг ямар байх ёстой вэ?

Хоол бүхэлдээ тод харагдсан, гэрэл сайтай зураг сонгоорой. Хувийн бүртгэлд JPEG, PNG, WebP зураг 10 MB хүртэл; судалгаанд JPEG, PNG, WebP, HEIC зураг тус бүр 20 MB хүртэл оруулж болно.

Хоолны нэр буруу танигдвал яах вэ?

Санал болгосон нэрийг өөрийн хоолны нэрээр засаарай. Загвар тодорхой танихгүй үед нэрээ гараар оруулж бүртгэж болно. Таних үр дүн болон таны засварыг тусад нь хадгална.

Ширхэг, порцыг граммд хувиргадаг уу?

Үгүй. Ширхэг, порц, грамм, миллилитрийг тусдаа нэгжээр хадгална. Илчлэг тооцох бол бодит жинг граммаар болон 100 г дахь илчлэгийг эх сурвалжийн хамт оруулна.

Хадгалсан бүртгэлээ засаж болох уу?

Хоолны бүртгэл хэсгээс хоолоо сонгоод дэлгэрэнгүйг нээнэ. Нэр, хэмжээ болон бусад мэдээллийг засаж хадгалж болно. Устгасны дараах буцаах үйлдлээр бүртгэлээ сэргээнэ.

Хувийн бүртгэл ба судалгааны зураг юугаараа ялгаатай вэ?

Хувийн бүртгэлд нэг зураг таних үйлчилгээнд дамжина. Зургийг OneDrive-д хадгалахгүй, урамшуулал тооцохгүй. Судалгаанд зураг ашиглах зөвшөөрөлтэйгээр нэг хоолны 3-аас доошгүй ялгаатай зураг илгээж, Microsoft 365 OneDrive-д хадгална.

Урамшуулал хэзээ тооцогдох вэ?

Судалгаанд илгээсэн хоолыг хянаж баталгаажуулсны дараа 500₮ тооцно. Нэмэлт зураг бүрд тусдаа төлбөр тооцохгүй. Хянаж байгаа дүн төлөх боломжтой үлдэгдэлд орохгүй. Төлбөрийг эзэмшигч гараар шилжүүлж, төлөвлөсөн огноог Урамшуулал хэсэгт харуулна.

Засвар хэрэгтэй гэсэн төлөв гарвал яах вэ?

Илгээсэн зургууд хэсгээс тухайн хоолыг нээж, хянагчийн тайлбарыг уншина. Нэрээ засаж, шаардлагатай шинэ зураг нэмээд дахин илгээнэ. Баталгаажсан болон хянаж байгаа хоолыг өөрчлөхгүй.

Хөдөлгөөнийг унтрааж болох уу?

Тохиргоо хэсэгт Логоны хөдөлгөөн сонголтыг унтраана. Төхөөрөмжийн хөдөлгөөнийг багасгах тохиргоог мөн дагана.